Sunday, 1 February 2015

Цахилгаан орон

Физикийн шинжлэх ухаанд цахилгаан цэнэгийн эргэн тойрон дахь орон зай нь эсвэл хугацаанаас хамааран өөрчлөгдөхсоронзон ороны орчин нь цахилгаан орон гэж нэрлэгддэг шинж чанарыг агуулж байдаг. Энэхүү цахилгаан орон нь бусад цахилгаан цэнэгтэй биеүүдэд хүчний үйлчлэл үзүүлдэг. Цахилгаан ороны ойлголтыг Майкл Фарадей гэдэг физикч физикийн шинжлэх ухаанд оруулж ирсэн.
Цахилгаан орон нь ньютон/кулон (N C−1) гэсэн СИ системийн нэгжээр илэрхийлэгдэх вектор орон бөгөөд мөн вольт/метрээр (V m−1) тодорхойлогддог. Аливаа цэг дээрх ороны чиглэлийг тухайн цэг дээр байрлуулсан эерэг туршуул цэнэг дээр үйлчлэх хүчний чиглэлээр тодорхойлдог. Цахилгаан орны хүчлэгийг тухайн цэг дээрх цахилгаан цэнэгт үйлчлэх хүчийг тэр цэнэгийн хэмжээнд харьцуулсан харьцаагаар тодорхойлж болно. Цахилгаан орон нь ороны эрчимийн квадратаас хамаарсан энергийн нягт бүхийцахилгаан энергитэй байдаг.
Хөдөлж буй цэнэг нь дан ганц цахилгаан орон үүсгэхгүй мөн соронзон оронг үүсгэдэг бөгөөд ерөнхийлөн авч үзвэл цахилгаан болон соронзон оронууд нь бүрэн салангид үзэгдлүүд биш юм. Тухайлбал ямар нэгэн ажиглагч зөвхөн цахилгаан оронг тэмдэглэж авлаа гэхэд өөр тоололын систем дэхь ажиглагч цахилгаан орон болон соронзон орон хоюуланг нь хүлээж авах жишээтэй. Ийм учираас "цахилгаан соронзон" эсвэл "цахилгаан соронзон орон" гэж ярьдаг. Квант механикт цахилгаан соронзон ороны өөрчлөлтийг фотон гэдэг бөгөөд фотоны энерги нь квантчлагддаг.

Тодорхойлолт

Цахилгаан орон дахь хөдөлгөөнгүй цэнэгтэй эгэл бөөмд түүний цэнэгээс нь шууд хамаарсан хүч үйлчилдэг. Цэнэг болон хүч хоёрын хамааралын хувьд цахилгаан орон тогтмол байна:

\mathbf{E} = \frac{\mathbf{F}}{q}
энд \mathbf{F} нь эгэл бөөмд үзүүлж буй цахилгаан ороны үйлчлэлийн хүчq нь түүний цэнэг бөгөөд \mathbf{E} нь эгэл бөөмийн оршин буй цахилгаан орны хүчлэг юм.
Энэ хамаарал нь зөвхөн цэнэг хөдөлгөөнгүй байхад хүчинтэйг санах хэрэгтэй. Бусад үед харилцан үйлчлэлийн хүч нь илүү ерөнхий томьёолол болох Лоренцийн хүчнийтэгшитгэлээр тодорхойлогдоно.
Дээрх тэгшитгэл нь зөвхөн хөдөлгөөнгүй цэнэгүүд орших цахилгаан орныг тодорхойлж буй юм. Ийм учираас физикчид туршуул цэнэг гэдэг ойлголтыг хэрэглэдэг. Тухайн цэг дээрх цахилгаан орныг хэмжихийн тулд жижиг "туршуул цэнэгийг" байрлуулж түүнд үйлчлэх хүчийг хэмжиж улмаар цахилгаан орныг нь дээрх тэгшитгэлийн дагуу тооцоолж олдог.
Тодорхойлолтын дагуу цахилгаан ороны чиглэлийн түүний эерэг цэнэгт үзүүлэх хүчний чиглэлийн дагуу харин сөрөг цэнэгийн хувьд түүнд үйлчлэх хүчний эсрэг чиглэлд байна. Ижил цэнэгүүд түлхэлцдэг, эсрэг цэнэгүүд таталцдаг учир эерэг цэнэгүүдээс үүсч буй цахилгаан орон нь тэдгээрээс цацарсан чиглэлд байдаг бол сөрөг цэнэгүүдийн хувьд тэдгээрлүү орсон чиглэлд байдаг.



Цахилгаан орон нь суперпозицын зарчимд захирагдана. Хэрэв нэгээс илүү цэнэг буй тохиолдолд дурын цэг дээрх нийлбэр цахилгаан орон нь цэнэг бүрийн дангаараа буй тохиолдолд үүсгэх цахилгаан оронуудын вектор нийлбэртэйтэнцүү байна.
\mathbf{E}_{\rm total} = \sum_i \mathbf{E}_i = \mathbf{E}_1 + \mathbf{E}_2 + \mathbf{E}_3 \ldots \,\!
Хэрэв энэ зарчимыг хязгааргүй олон маш жижиг цэнэгийн элементүүдийн хувьд өргөтгөвөл дараах томъёо гарна:

\mathbf{E} = \frac{1}{4\pi\varepsilon_0} \int\frac{\rho}{r^2} \mathbf{\hat{r}}\,\mathrm{d}V
энд
\rho нь цэнэгийн нягт буюу нэгж эзэлхүүнд оногдох цэнэгийн хэмжээ.

Sunday, 25 January 2015

Эрчим хүчний гуйлга ба Монгол Улс


“Алтан дээр суусан гуйлгачин” гэж биднийг гадаадын томоохон хэвлэлүүд уул уурхайн баялагтай нь холбон шоглон бичих нь бий. Тэг­вэл манай улс нар, салхи, ус гэх мэт сэргээгдэх эрчим хүчний төдий­гүй дулааны, цахилгааны станцын гол эх үүсвэр болсон хүрэн нүүрс­ний ч арвин нөөцтэй хэрнээ ОХУ-аас импортын эрчим хүчний “гуйл­га” хийсээр өдийг хүрч байна. Энэ бай­дал яах аргагүй алтан дээр суу­сан гуйлгачны үлгэрийг харуулж, дотор “маажих” мэт. Манай улс эр­чим хүчээ дотооддоо хангаад зог­сох­гүй, гаднын улсуудад худалдаа­лах бүрэн боломжтой гэдгийг ал­баныхан ч, салбарын мэргэжилт­нүүд ч  хэлдэг. Үүнийг стаститик тоо ч батлан харуулна. Жишээлбэл, ма­най улсын нарны эрчим хүчний нийт нөөц 4800 терраватт цаг, сал­хиных нь 8100 терраватт цаг бай­даг хэмээн салбарын яамнаас тоо­цоолон гаргажээ. Энэ нь асар их хэмжээний нөөцтэй гэсэн үг. Хэ­дийгээр дээрх нөөцийн 10 хувийг л бодитой нөөц хэмээн тооцсон ч бү­рэн ашиглаж чадвал дотоодын­хоо хэрэгцээг төдийгүй дэлхийн, Азийн хэд хэдэн улсын хэрэгцээг энэ нөөцөөрөө хангах боломжтой юм байна. Тухайлбал, Өмнөд Со­лонгосын жилийн хэрэглээ гэхэд 400 терраватт цаг байдаг ажээ. Ин­гэ­хээр манай улс Азийн супер сүл­жээнд холбогдож дэлхий даяар эр­чим хүчээ экспортлох бүрэн бо­ломж­той юм. Нөгөө талаас манай нүүрсний нөөц асар их буюу бат­лагд­сан нь  160 орчим тэрбум тонн. Үүнээс “Эрдэнэс-Тавантолгой” ком­панийн нөөц дөнгөж 16 тэрбум тонн буюу аравны нэг нь л гэсэн үг юм. Тэгэхээр хэрэв санаагаар болдог бол манайд эрчим хүч гаргаж авах бүхий л нөөц нь байгаа гээд бодохоор бид гадаадаас эрчим хүч өндөр үнээр авч царайчлах нь байтугай, дэлхийд эрчим хүчний салбарын томоохон тоглогч болж гялалзах тавилантай баймаар. Гэтэл бодит байдал дээр бүх зүйл эсрэгээрээ байгаа нь харамсалтай. Манайх нэг кВт цахилгааныг до­тоод­доо 116 төгрөгөөр үйлдвэрлэ­дэг. Харин ОХУ-аас импортоор 130 төг­рөгөөр авч иргэд, аж ахуй нэг­жид үүнээс харьцангуй бага буюу алдагдалтай үнээр зардаг. Тухайл­бал, айл өрхөд 79.80-96 төгрөгөөр ху­далдаалж байгаа бол уул уур­хайн болон үйлдвэрлэлийн компа­ниу­дад үүнээс 20-30 хувиар нэмж эр­чим хүчээ борлуулдаг жишигт саях­наас шилжсэн. Энэ нь эрчим хүчний салбарын алдагдлыг бага боловч нугална хэмээн албаныхан таамаглаж буй. Манай эрчим хүч­ний салбар хамгийн их татаастай, төрийн мөнгөөр “угжуулж” амьдар­даг хэмээн албаныхан шүүмжил­дэг.  Иймдээ ч эрчим хүчний үнийг чө­лөөлж, салбараа “аваръя” хэ­мээн удаан ярьсан ч өнөөдөр үр дүн алга.


ИМПОРТ БА ХЭРЭГЛЭЭ


Манай улсын цахилгаан, ду­лааны хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом өсч буй. Энэ хэрээр ч ОХУ-аас авах импортын цахилгааны хэ­рэглээ өсч байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд ОХУ-аас авч байгаа эрчим хүчний импорт гурав дахин өссөн гэх тоо бий. Өнгөрсөн онд манайх өвлийн ид ачааллын үед 878 мВт цахилгаан хэрэглэсэн бол энэ өвлийн хувьд 960 орчим мВт цахилгаан хэрэглэхээр тоо­цоо­той байгаа аж. Гэтэл манай ул­сын цахилгааны хүчин чадал ер­дөө 739 мВт гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгдсэн. Тиймээс ОХУ-аас авах цахилгааны импортоо нэмэгдүүлж, 350 орчим сая кВт болгосон аж. Манай улс ид ачааллын үе буюу 18.00-22.00 цагийн хооронд ОХУ-аас эрчим хүчээ нэмэлтээр авч “аргалдаг”. Импортын эрчим хүч нэмэгдэхийн хэрээр дотооддоо үйлдвэрлэдгээс илүү үнэтэй эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдээд л байна гэсэн үг. “ОХУ үнээ нэмэхэд бид юу ч хэлж чадалгүй дагах нь мэдээж. Сүүлийн жилүүдэд ОХУ манайд худалдаал­даг эрчим хүчний хэмжээгээ нэмэх сонирхолгүй байгаа ч бид гуйгаад л авч байгаа” хэмээн Эрчим хүчний яамны  газрын дарга Эрдэнэпүрэв он­цолсон. Түүнчлэн манай улс ОХУ-аас авдаг эрчим хүчнийхээ төлбөрийг ам.доллараар төлдөг учир ханшийн савлагаа ч дарамт үзүүлж байгаа ажээ. Манай улсын эрчим хүчний хэрэглээ  2020 гэхэд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Тэгэхээр дотоодын хүчин чад­лаа нэмэгдүүлэхийн тулд ашиглал­тад оруулахаар төлөвлөж байгаа ч олон жил дамнан цаасан дээрээ­сээ ховхроогүй ТЭЦ V болон Эгийн голын усан цахилгаан станц, Амга­лан­гийн дулааны цахилгаан станц, цаашлаад ТЭЦ II 100  мВт, ТЭЦ III 50 Мвт нэмэх өргөтгөлийн ажлыг яаравчлахгүй бол эрчим хүчний хэрэглээгээ гүйцэхгүй байдалд хүрэх нь гэдгийг албаныхан хэлж буй. Шуудхан хэлэхэд эцсийн цэг 2017 он гэдгийг Эрчим хүчний яамнаас мэдээлж буй. Тодруулбал бидний одоогийн эрчим хүчний хэрэглээ энэ хурдаараа өсвөл  2017 он гэхэд огт хүрэлцэхгүй болж, хомдсдолд орно гэдгийг сануулж байна. Эдийн засаг тасралтгүй хөг­жиж буй нөхцөлд хэрэглээ дагаад одоогийнхоос ч илүү хурдтай өсөх нь гарцаагүй. Гэтэл шинэ эрчим хүчний эх үүсвэрүүдийн тов улам л бүдгэрч, ашиглалтад орох хугацаа нь  тав, арван жилээр сунасаар л байгаа. Харин цаг хугацаа, үйлд­вэр­лэл, хөгжил дэвшил биднийг хүлээхгүй.


АЛДАГДАЛ АРВАН ТАЛААС НЬ ЗУЛГААДАГ


Олон хүүхэдтэй өрхийн төсөв, хувцас хунар хоол унд нь хүрэлцдэг­гүй. Орлогоосоо давсан зарлага­тай, хур өртэй өдөр хоногийг арга­цааж л  амьдардаг банкны барь­цаанд орчихсон айл шиг байдалд эр­чим хүчний салбар орчихоод бай­гааг судлаачид хэлдэг. Бодит бай­дал дээрээ ч тийм гэдэг нь ха­рагдаад байна. Наад зах нь үйлд­вэрлэж байгаа бүтээгдэхүүн нь ашиг биш алдагдал авчирдаг, га­даа­даас өндөр үнээр эрчим хүч ху­далдаж авдаг. Хэрэв биз­несийн байгууллага байсан бол тэг биш бүр хасахын хасах бланстай ажил­лаж байна гэсэн үг. Алдагдал нь одоогоор 60 гаруй тэрбум да­ваад явж буй. Дээр нь эрчим хүчний буюу хүрэн нүүрс нийлүүлдэг Ша­рын гол, Шивээ овоо, Багануур зэ­рэг компани бүгд л хөрөнгийн ду­таг­далтай, алдагдалтай ажиллаж байгаа хэмээн гомдоллодог. Тээ­вэр­лэлт болон хөрс хуулалтын зар­дал өндөр байдаг ч нүүрсээ маш хямдаар зардаг учир тэд ийн­хүү гарч болдоггүй алдагд­лын тойргийн хаалгыг татжээ. Дээр нь урсгал шинэчлэл засвар, дулаа­ны болон цахилгааны шугам сүл­жээг засварлахад төсөв мөнгө бага байгаагаас үүдэж энэ салбарт шинэчлэл хийх хөг нь өнгөрчээ.


БОЛОМЖ ЮУ БАЙНА ВЭ


Алтан дээр суусан гуйлгачин гээд адлуулаад, алдагдалд дарлуу­лаад явах уу, үгүй юу гэдэг бидний сонголт. Бид “гуйлгачин” байх сон­голтыг сайн дураараа хийсээр өдий хүрч байна. ТЭЦ V-ыг  барих гэж 10 жил, усан цахилгаан станц барина хэмээн мөн л 10 орчим жил ам хуурайгүй ярьж байгаа ч өнөө­дөр “Салхит” салхин цахилгаан станцаас өөр ашиглалтад оруул­чих­сан дунд болон том хэмжээний станц алга. Эрчим хүчний салбар­тай “хиймэл амьсгал” хийж ухаан сэхээтэй болгохын тулд Эрчим хүчний зохицуулах хорооноос айл өрх болон албан байгууллагуу­даас авах эрчим хүчний үнээ тодор­хой хэмжээгээр нэмсэн. Энэ нь нийт алдагдлыг тал хувийг буюу 30 тэрбум төгрөгийг  “цааш нь харуул­на”  гэж төлөвлөж байгааг албаны­хан хэлсэн. Зарим судлаач үнийг бодитой төвшинд аваачиж буюу нэг квт цахилгааныг 180-200 орчим төгрөгөөр борлуулбал алдагдал­гүй болно гэж ярьдаг. Тэгвэл энэ байдал нь иргэдийн амьдралд хүн­дээр тусч,  бүх үйлчилгээ, үйлдвэр­лэ­лийн үнэ огцом өснө гэдэг. Тэгвэл бодит байдал дээр энэ жижиг үйлд­вэрийн нийт зардлынх нь 2-3 хувь, Эрдэнэт мэтийн томоохон үйлдвэ­рийн хувьд 20 хүртэлх хувийг нь эзэлнэ хэмээн Эрчим хүчний инже­нер Р.Ганжуур онцолсон. Тиймээс айл өрхүүдийн хэрэглээний үнийг нэмэхээс илүүтэйгээр тансаг хэрэг­лээний үйлдвэрлэл буюу зоогийн болон уушийн газар, караоке, буу­дал зэрэг газраас ид ачааллын үед ашиглаж байгаа цахилгааны нэг кВт-ын үнийг өндөр тогтоох хэрэг­тэйг тэрээр хэлсэн. Дараагийн алхам нь уул уурхай томоохон үйлдвэрүүдийн цахилгааны үнийг нэмэх замаар эрчим хүчний салба­рын үнийг тогтоох хэрэгтэйг дуулга­сан юм. Өөр нэг чухал алхам бол эрчим хүчний салбар гадаад, до­тоо­дын хөрөнгө оруулагчдыг орж ирэх, томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүү­лэх хэрэгтэйг судлаачид хэлж бай­на. Хувийн секторт тоглогч олон байх тусам оролцоо нэмэгдэж, илүү сонирхолтой болох юм. Манай улсын эрчим хүчний салбарыг Хя­тад, ОХУ, Асвтрали, Франц, Солон­гос зэрэг улсын томоохон компани­дад хөрөнгө оруулалт хийх сонир­хол их байгааг хувийн секторынхон хэлж байгаа. Гагцхүү хэрхэн хам­тарч ажиллах, Засгийн газрын зал­гамж холбоо, бодлого хэр тогтвор­той байх тэдэнд хамгийн чухал аж. Учир нь эрчим хүчний салбар хөрөнгө оруулалт хийхээр үр дүн нь нэг хоёр жил биш 10, 20 жилээр яриг­даж гардаг учир хөрөнгө оруу­лагчид үүнийг хүсч байгаа нь тодорхой. Тэгэхээр байгаа болом­жоо алт болгож ашиглах уу, эсвэл алтан дээр суусан гуйлгачин чигээ­рээ үлдэх үү гэдэг нь 2017 он хүр­тэл манай улсын эрчим хүчний  сал­барын бодлого тодор­хойлогч­дын гаргах шийдвэрээс тодорхой болох нь.

Wednesday, 21 January 2015

Нэг ба гурван фазын тоолуур бүтцийн болон холболтийн схем

                 Цахилгаан механик индукцийн зарчим дээр тулгуурласан эргэлгэд зээрэнцэг бүхий цахилгаан хэмжлэгийн төхөөрөмжийг 1888 онд Английн цахилгааны инженер Томсон анх бүтээжээ. Тэр цагаас хойш энэ төхөөрөмжийг цахилгаан техникт өргөн ашиглах болсон ба сүүлийн үед электрон тоолуурын хэрэглээ өргөн тархаж байна.
1 фазын тоолуур

        Нэг фазын цахилгаан механик индукцын тоолуур нь гүйдлийн, хүчдэлийн ороомгоос бүрдэх  ба хоёр ороомгийн хуйларсан соронзон урсгалын нөлөөгөөр хөнгөн цагаан зээрэнцэг  эргэлдэнэ. Энэ эргэлдэлт нь чадалтай шууд хамааралтай байдаг.







Нэг фазын электрон тоолуур
             Нэг фазын електрон тоолуур нь сүүлийн үеийн өндөр чадамжтай микроэлектрон схем дээр тулгуурлан хийгдсэн тоолуур юм Нэг фазын тоолуурын онцлог нь урт хугацаанд ашигладаг Өндөр нарийвчлалтай, хэт хүчтэл даах чадвартай, бага цахилгаан хэрэглэдэг , овор багатай хөнгөн жинтэй. Энэ тоолур нь цахилгааны хууль бус хэрэглээг гарахаас сэргийлдэг төдийгүй фаз ба нойлын орсон гарсан чиглэлийг солиход хоёр чиглэлд тоолж чаддагаас гадна буру чиглэлд тоолох үе индикатор нь анивчиж мэдээлдэг Электрон тоолуур нь олон улсын техникийн стандартыг хангасан нэг фазын цахилгаан эрчим хүчний актив энергийг хэмждэг, 230В, 50/ 60Гц-д ажилладаг тоолуур юм.



Гурван фазын тоолуур
Гурван фазын тоолуур нь ихэвчлэн албан байгуулага, дэд станц, хуваарилах байгууламжинд тавигддаг.
Гурван фазын тоолуур нь дотроо 2янз байдаг.
·       Шууд буюу гүйдлийн трансформаторгүй холбох (50A, 100A)-ын.
5А-ын буюу гүйдлийн трансформатортой холбодог



3фазын шууд буюу гүйдлийн трансформаторгүй холбох схем










Тоолуур тавих үед анхаарах зүйл
·       Таслах залгах аппаратаар орсны дараагаар тоолуурыг суурилуулна.
·       Тоолуурыг газраас 120-180 см өндөрт суурилуулна.
·       Тоолуурыг стандартын тагаар таглах бөгөөд шаардлагатай тохиолдолд гүйдэл дамжуулдаггүй материалаар тоолуурыг таглаж болно.
·       Тоолуурт хийх утасны үзүүрлэгээг клемны тагнаас илүү гаргалгүйгээр үзүүрлэн хийж хоёр боолтоор чангална.
·       Тоолуурыг тавьж хүчдлийг залгасны дараа зайлшгүй фазын дарааллыг шалгаж тоолуурын тагийг тавьж ломбодно.
·       Тоолуурыг холбох ажлыг бүрэн хүчдэлгүй нөхцөлд хийнэ.
·       Тоолуурыг ТП-д, болон нэгдсэн щитэнд байрлуулах тохиолдолд зураг гарган батлуулж зургийн дагуу хийж гүйцэтгэнэ.
·       Тоолуурыг 90 градусын босоо байрлалаар хананд найдвартайгаар бэхэлнэ.
·       Хэт бүдүүн утсыг хуурайдаж нарийсган тоолуурт хийхийг хориглоно.
·       Тоолуурын 0-ийг щитны их биетэй заавал холбоно.




Thursday, 15 January 2015

гүйдэл,хүчдэл ,чадал, гармоник хэлбэлзэл ,амплитуд, давтамж зэргийг хэмжих мөн хэмжүүрийн трансформаторыг хэмжилтэнд ашиглах



Гүйдлийн хүчийг хэмжих.
Гүйдэл гэдэг нь чөлөөт электронуудын дамжуулагч доторх журамлагдсан хөдөлгөөн юм. гүйдлийн хүч гэдэг нь дамжуулагч доторх 1секунтэд хичнээн гүйдэл гүйж байгааг хэлдэг.

Гүйдлийн хүчийг хэмжихдээ мультметр, амперклеш,  амперметр гэх багажийг ашиглан хэмждэг. Мультметр, амперклешийг зөөврийн маягаар ашигладаг, харин амперметрийг суурьлуулж тоноглол маягаар хэмжилтэнд хэрэглэдэг.

Гүйдлийг хэмжихдээ багажаа хэмжиж буй хэлхээтэйгээ цуваагаар холбож хэмждэг.
Хүчдэл хэмжих
Хүчдэл гэдэг нь 2цэгийн хоорондох потенциалын ялгавар юм.

Хүчдэлийг хэмжихдээ мультметр, вольтметр ашиглаж хэмждэг. Мультметрийг зөөврийн маягаар ашигладаг, харин вольтметрийг суурьлуулж тоноглол маягаар хэмжилтэнд хэрэглэдэг.

Хүчдэлийг хэмжихдээ багажаа хэмжиж буй хэлхээтэйгээ зэрэгцээгээр  холбож хэмждэг.
Хэмжүүрийн хүчдэлийн трансформатор

Хүчдэлийн трансформаторыг 600В оос дээш хүчдэлтэй хэлхээнд хэмжилт хийх, хэмжүүрийн багаж холбоход ашигладаг. Хүчдэлийн трансформаторын нэгдүгээр ороомог нь хүчдэл хэмжих хэлхээнд холбогдож хоёрдугаар ороомогт зэрэгцээгээр вольтметр холбохоос ганда бусад багажийг мөн зэрэгцээгээр холбоно. Трансфорамторын хоёрдугаар ороомогт холбогдох багажийн тоо трансформаторын нарийвчлал өгөгдсөн нөхцөлд зөвшөөрөгдөх хязгаарт багтаж бодож тогтооно.

Хэмжүүрийн гүйдлийн трансформатор
Гүйдлийн трансформатор нь амперметр ба бусад багажийн гүйдлийн ороомгийг холбох зориулалттай. Хувьсах гүйдлийн 5А-аас ихгүй харьцангуй бага гүйдэлд хувиргахад хэрэглэнэ.
Гүйдлийн трансформаторын нэгдүгээр ороомгийг эрчим хүчний үүсгэгчтэй цуваа холбох ба түүгээр хэрэглэгчийн гүйдэл гүйнэ. Гүйдлийн трансформаторын хоёрдугаар хэлхээнд амперметр болон ваттметр, тоолуур бусад багажийн цуваа оруулгуудыг залгаж болно.

Чадал хэмжих (актив,реактив)

Цахилгаан хэлхээ битүүрэхэд ЦХХ ний нөлөөгөөр цэнэгүүд хөдөлгөөнд орж тодорхой хэмжээний ажил хийх ба энерги авч эхэлнэ. Ө/х нэгж элэктронд үйлчлэх ЦХХ ийг чадал гэдэг. Чадлыг илэрхийлэхдээ тухайн хэлхээний гүйдэл хүчдэлээс шууд хамааруулан олдог. Чадлыг дотор нь актив, реактив , бүрэн чадал  гэж үздэг.
Чадал
Актив чадал гэдэг бол тухайн хэлхээндэх бодит эсэргүүцэл(ачаалал) –ээс болж үүсэх чадлыг хэлдэг. Харин реактив чадал нь хуурмаг эсэргүүцэл буюу нөлөөмж ба багтаамжийн эсэргүүцлээс болж үүсэх бохир чадал буюу бидний хэрэглэх гэж буй энергийг дундаас нь хий үрүүлж байгаа чадал юм. Бүрэн чадал гэдэг нь тухайн хэлхээний нийт хэрэглэж байгаа чадлыг хэлдэг.
Үүнээс үзэхэд энэ реактив чадлыг үүсгэж байгаа зүйл нь гүйдэл хүчдэлийн хоорондох өнцөг буюу (φ) өнцөг  юм.

Гармоник хэлбэлзэл, амплитуд утга, давтамж, импульс хэмжих
Синусойд муруйгаар дүрслэгдэх хэлбэлзлийг гармоник хэлбэлзэл гэдэг.
Хугацааны дурын эгшинд синуслаг хуулиар өөрчлөгдөж байгаа хувьсах гүйдлийн гүйдэл, хүчдэл,ЦХХ ний утгийг эгшин зуурын утга гэдэг. Харин эгшин зуурын утгын хамгийн өндөр хэсгийг  амплитуд буюу хамгийн их утга гэдэг.
Давтамж гэдэг нь нэгж хугацаанд хийгдэх бүтэн хэлбэлзлийн тоог хэлнэ.
Импульс гэдэг нь цаг хугацааны хувьд тасалдалттай сигнал(дохиог) хэлнэ.







Sunday, 11 January 2015

хүчдэл voltage

хүчдэл нь электронуудыг урсгах даралт буюу хүч юм. Хүчдэлийг хоёр цэгийн хоорондох потенциалын ялгавраар тодорхойлдог бөгөөд вольтметрийг ашиглан вольтоор хэмждэг. Хүчдэлийг V үсгээр тэмдэглэнэ. Хүчдэлийг мөн түүнчлэн потенциалын ялгавар буюу электромотив хүч (EMF) хэмээн нэрлэх нь ч бий.
Хүчдэлийн энгийн нэгэн жишээ бол цахилгаантай аадрын үед явагдах үзэгдэл юм. Үүлэн дотор явагдах үйл ажиллагааны үр дүнд үүлнүүд дэх электронуудын тоо хэмжээ илүүдэж, газар дээрх электроны тоо хэмжээ дутагдалд орно. Үүлс сөрөг цэнэгээр, газар эерэг цэнэгээр цэнэглэгдэнэ гэсэн үг. Электронуудын тоо хэмжээн дэх ялгаа нэмэгдэхийн хэрээр үүл, газрын хоорондох хүчдэл ихсэнэ. Ийнхүү хүчдэлийн улмаас үүлнээс газар луу чиглэсэн цахилгаан цахиж байгааг харж болно (бодит цахилгаан гүйдлийн урсгал).

Thursday, 8 January 2015

Логометр

Ñîðîíçîí öàõèëãààía ìåõàíèçìàíèçì


žÑîðîíçîí öàõèëãààí ìåõàíèçìûã òîãòìîë ñîðîíçîí îðîíä áàéãàà ã¿éäýëòýé äàìæóóëàã÷èä õ¿÷ ¿éë÷èëäýã çàð÷ìûã àøèãëàí õèéäýã. Òîãòìîë ñîðîíçíû òóéëûí ¿ðãýëæëýë, öèëèíäð õýëáýðòýé ¿ë õºäëºõ ç¿ðõýâ÷ õî¸ðûí õîîðîíäîõ àãààðûí çàâñàðò õºäëºõ òýãø ºíöºãò õýëáýðèéí ã¿éäýëòýé æààз îðøèíî. Ýíý õºäëºõ æààç íü ç¿¿ áýõëýãäñýí ãîëòîé õîëáîîòîé áàéíà


Давуу тал: соронзон цахилгаан механизм нь жигд хуваарьтай, хямд өндөр мэдрэмжтэй, энерги бага хэрэглэдэг, хийхэд хялбар, гадны соронзон оронд бага нөлөөтэй жаазны I гүйдэл ба өнцөгтэй шууд хамааралтай байна.
Сул тал: ийм механизмыг хувьсах гүйдлийн хэлхээнд хобовол хөдлөх хэсэг нь ихээхэн инерцтэй учир эргэлтийн моментийн Мэр(t) хугацаанаас хамаарсан утгыг дагаж хөдлөж чадахгүй. Харин хувьсах гүйдлийн дундаж утганд үйлчилнэ. Гэтэл синус хэлбэртэй гүйдлийн дундаж утга тэгтэй тэнцүү учир багажийн хөдлөх хэсэг нь байрнаасаа хөдлөхгүй. Иймд соронзон цахилгаан механизмыг зөвхөн тогтмол гүйдлийн хэлхээнд хэмжилт хийхэд хэрэглэнэ.


Сîðîíçîí öàõèëãààí ëîãîìåтр



žСîðîíçîí öàõèëãààí ñèñòåìèéí ëîãîìåòðèéí íýã òýíõëýãò õî¸ð æààçûã áýõýëñýí áàéíà. Æààзàíä ã¿éäëèéã ºãºõ人 ïðàêòèêò ýñðýã ¿éë÷ëýëèéí ìîìåíò áàðàã ¿ç¿¿ëäýãã¿é òèéì ìîìåíòã¿é äàìæóóëëûã àøèãëàíà.Èéìä ýðãýëòûí ìîìåíòã¿é òîõèîëäîëä õºäëºõ õýñýã íü òýíöâýðã¿é áàéðëàëä áàéíà. Àãàà
ðûí çàâñàðò áàéãàà íºëººìæèéí мîìåíò íü ç¿ðõýâ÷íû õýëáýðýýñ õàìààð÷ öýã á¿ðò ÿíç á¿ð áàéíà. Ìåõàíèê ýñðýг ¿éë÷ëýëèéí ìîìåíòã¿é, ýðãýëòèéí ºíöºã íü ã¿éäë¿¿äèéí õàðüöààíààñ õàìààðàõ õýìæèõ ìåõàíèçìûã ëîãîìåòð ãýíý

Tuesday, 6 January 2015

Цахилгаан гүйдэл

Цахилгаан гүйдэл нь цахилгаан цэнэгийн урсгал (хөдөлгөөн) юм. Гүйдлийн СИ систем дэхь нэгж нь Ампер бөгөөд нэг ампер нь нэг секундэд урсан өнгөрөх нэг кулон цэнэгийн хэмжээгээр илэрхийлэгдэнэ.






Тодорхойлолт


Тухайлбал зэс дамжуулагчийн хөндлөн огтлолоор урсан өнгөрөх цахилгаан гүйдлийн хэмжээг (Ампераар хэмжигдсэн) тухайн хөндлөн огтлолоор тодорхой хугацаанд урсан өнгөрөх цахилгаан цэнэгийн хэмжээгээр (Кулоноор хэмжигдсэн) тодорхойлно. Хэрэв цэнэгийн хэмжээ Q, түүний тухайн хөндлөн огтлолоор урсан өнгөрсөн хугацааг t гэвэл дундаж гүйдлийн хэмжээ I нь
I = \frac{Q}{t}
болно. T хугацааг тэгрүү дөхүүлбэл тухайн агшин зуурын гүйдлийг i(t) дараах байдлаар гаргаж авч болно:
i(t) = \frac{dQ}{dt}
Цахилгаан гүйдлийн нэгж болох Ампер нь СИ системийн суурь нэгж бөгөөд эндээс цахилгаан цэнэгийн хэмжээг тодорхойлогч кулоныг гаргаж авдаг.Кулоныг Австрийн нэрт эрдэмтэн Моцарт гарган авсан.Байгаль дээр 2 төрлийн цахилгаан цэнэг байдаг. (эерэг, сөрөг) Ижил цэнэг түлхэлцэнэ, эсрэг цэнэгүүд таталцана. (+)>(-) энэ үед эерэгээр цэнэглэгдэнэ, (-)>(+) үед сөргөөр цэнэглэгдэнэ, (+)=(-) тэнцүү үед цахилгаан саармаг буюу цэнэггүй орчин үүсэнэ. Эерэг, сөрөг цэнэгүүдийн нэгэн зүгт чигэлсэн цэгцтэй хөдөлгөөнийг цахилгаан гүйдэл гэнэ.